Jump to content

Cosmic Girls

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Cosmic Girls
Үндсэн нэрСолонгосоор 우주소녀 → Үжүсунё
Бусад нэрангли латинаар Cosmic Girls, WJSN
Маягтай бичихWJSN
Бүрдсэн газарӨмнөд Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнөд Солонгос, Хятад, Тайвань, Тайланд болон дэлхийн олон орон
УрсгалК-поп, R&B
Танил үе2016 - одоо
ХөтөчStarship Entertainment
Yuehua Entertainment
Одооны гишүүн (13)Seola
Xuan Yi
Bona
Exy
Soobin
Luda
Dawon
Eunseo
Cheng Xiao
Mei Qi
Yeoreum
Dayoung
Yeonjung
Цахим хаягstarship-ent.com/cosmicgirls/

Cosmic Girls (Солонгос: 우주소녀; Wu Ju So Nyeo; Хятад: 宇宙少女; Yǔzhòushàonǚ) буюу WJSN гэж нэрлэгддэг энэхүү хамтлаг нь 2016онд дэбютээ хийсэн Starship Entertainment болон Yuehua Entertainment нарын үүссэн байгуулсан Өмнөд Солонгос-Хятадын охидын хамтлаг юм. Хамтлаг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй: SeolA, Xuan Yi, Bona, Exy, Soobin, Luda, Dawon, Eunseo, Cheng Xiao, Mei Qi, Yeoreum, Dayoung, Yeonjung. Гишүүд WJSN нэрний үсэг тус бүрд дөрвөн дэд хамтлаг болон хуваагдсан: Wonder, Joy, Sweet, Natural.

Starship Entertainment 2015оны 12сард багтааж хамтлагийн дэд нэгж хамтлагуудыг танилцуулсан ба гишүүд бүр оддын тэмдэгтэй байх болно гэж зарласан юм. 12сарын 21нд охид Mariah Carey-ын All I Want For Christmas Is You дууг коверлон гаргасан. 1сарын 2нд Dawon, Cheng Xiao, Xuanyi, Exy, Eunseo нар Uniq-ын New Year клипэнд тоглосон байна. 2016оны 2сарын 25нд Would You Like? нэртэй анхны мини цомгынхоо Mo Mo Mo, Catch Me гэх хоёр дуугаараа дэбютээ хийсэн юм.[1][2] Mo Mo Mo дууны MV нь 2сарын 24нд гарсан ба клипэнд нь Lee Kwang-soo тоглосон байна. Catch Me дууны MV нь 3сарын 9нд гарсан. Хамтлаг 2сарын 25нд M Countdown шоунд Catch Me болон Mo Mo Mo дуунуудаараа анхны дэбют үзүүлбэрээ үзүүлсэн.[3]

2016оны 7сарын 11нд Starship Entertainment I.O.I-ын Yeonjung хамтлагт орно гэсэн мэдээг баталсан юм.[4] Yeonjung 8сараас эхэлж хамтлагийн үйл ажиллагаанд албан ёсоор орох ба одоо ч анх төлөвлөсний дагуу I.O.I-ын үйл ажиллагаанд оролцож байгаа. 2016онд хамтлаг MBC Every 1 телевизын Weekly Idol шоуны 243дах ангид оролцож мөн 3сарын 15нд Arirang TV-ын After School Club шоуны 203р дугаарт оролцсон.

Салбарласан хамтлаг

[засварлах | кодоор засварлах]
  • Wonder - Bona, Cheng Xiao, Dayoung
  • Joy - Xuan Yi, Eunseo, Yeoreom
  • Sweet - SeolA, Exy, Soobin
  • Natural - Luda, Dawon, Mei Qi
Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Төлөөлөгч оддын тэмдэг Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
ЭксиEXYЧү Сужон추소정Ахлагч, үндсэн реппэр, вокалХилэнц11 сарын 6, 1995 (31 настай), Өмнөд Солонгос
Сол АSeolA / Xue EКим Хёнжон김현정Туслах вокалSagittarius12 сарын 24, 1994 (31 настай), Өмнөд Солонгос
Шуан ИXuan YiВу Шуан И吴宣儀туслах бүжигчин, вокалAquarius1 сарын 26, 1995 (31 настай), Хятад
БунаBonaКим Жиён김지연Вокал, визуалLeo8 сарын 19, 1995 (31 настай), Тэгү Өмнөд Солонгос
СүбинSoobin / Xiu BinПак Сүбин박수빈Үндсэн вокалVirgo9 сарын 14, 1996 (30 настай), Өмнөд Солонгос
ЛүдаLudaИ Лүда이루다ВокалPisces3 сарын 6, 1997 (29 настай), Өмнөд Солонгос
ДавонDawon / Duo YuanНам Давон남다원Үндсэн вокалAries4 сарын 16, 1997 (29 настай), Өмнөд Солонгос
ИнсоEunseo / En XiСун Жүён손주연Туслах бүжигчин, вокалGemini3 сарын 27, 1998 (28 настай), Өмнөд Солонгос
Чэн ШаоCheng XiaoЧэн Шао程瀟Үндсэн бүжигчин, вокал, хамтлагийн нүүр царайCancer7 сарын 15, 1998 (28 настай), Шензен Хятад
Ми КиMei QiMeng Мики孟美岐Туслах бүжигчин, вокалLibra10 сарын 15, 1998 (28 настай), Лоян Хятад
ЁримYeoreum / Xia TianИ Жинсүг이진숙Туслах реппэр, вокалCapricorn1 сарын 10, 1999 (27 настай), [[]] Өмнөд Солонгос
ДаёнDayoung / Duo RongИм Даён임다영Туслах вокалTaurus5 сарын 14, 1999 (27 настай), Жэжү Өмнөд Солонгос
ЁнжонYeonjungЮү Ёнжон유연정Үндсэн вокал, макнэOphiuchus8 сарын 3, 1999 (27 настай), Өмнөд Солонгос
  • EXY: A бүлгийн цустай, 166 см өндөр. 2015онд Unpretty Rapstar 2 шоунд 6-8р ангийн оролцогч байсан. 2016онд MBC-ын King of Mask Singer шоуны 65дах дугаарт оролцсон.
  • SeolA: A бүлгийн цустай, 166 см өндөр. 2012онд Boyfriend-ын Janus дууны клипэнд тоглосон.
  • Xuan Yi: O бүлгийн цустай, 166 см өндөр.
  • Bona: A бүлгийн цустай, 163 см өндөр. Dongduk их сургуулийг төгссөн.
  • Soobin: AB бүлгийн цустай, 159 см өндөр.
  • Luda: A бүлгийн цустай, 157 см өндөр.
  • Dawon: A бүлгийн цустай, 167 см өндөр.
  • Eunseo: B бүлгийн цустай, 168 см өндөр. Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016онд SBS-ын Running Man шоуны 297дах дугаарт зочноор орсон. Дэбютээсээ өмнө Monsta X-ын Rush дууны клипэнд тоглосон. 2016оны 2сарын 1нд Yoo Seung-woo-ын Whatever дууны MV-нд агент нэг Boyfriend-ын Jeongmin болон Monsta X-ын Kihyun нартай хамт тоглосон.
  • Cheng Xiao: B бүлгийн цустай, 167 см өндөр. Shenzhen-ы урлагийн сургууль, Xingchen бүжгийн академи; Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016онд KBS-ын Happy Together шоуны 457р анги дээр зочноор орсон.
  • Mei Qi: B бүлгийн цустай, 164 см өндөр.
  • Yeoreum: A бүлгийн цустай, 161 см өндөр.
  • Dayoung: A бүлгийн цустай, 161 см өндөр. Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016'онд KBS-ын Hello Counselor шоуны 269р дугаарт зочноор орсон. Хөгжмийн сонгон шалгаруулах K-Pop Star 1 телевизийн шоунд оролцож байсан.
  • Yeonjung: A цусны бүлэгтэй, 167 см өндөр, 52 кг жинтэй. Төрсөн нэг ахтай. I.O.I-ын гишүүн.

Албан ёсны сайтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. ↑ Seon, Mi-kyeong (2016-02-25). "우주소녀 "많은 일 겪으며 준비, 데뷔 상상도 못했다"". OSEN. Naver. Татаж авсан: 2016-07-12.
  2. ↑ "Cosmic Girls makes long-awaited debut". Yonhap News. 2016-02-25. Татаж авсан: 2016-07-12.
  3. ↑ Park, So-hyun (2016-05-30). "'엠카' 12인조 우주소녀 데뷔…스타쉽표 꽃밭 '발랄+엉뚱'". xsportsnews (Korean хэлээр). Татаж авсан: 2016-07-12.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. ↑ Kim, Yu-young (2016-07-11). "I.O.I's Yu Yun-jung to join Cosmic Girls". KPOP Herald. Татаж авсан: 2016-07-12.